Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат АНУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайд Женнифер Зимдал Галттай Монгол-Америкийн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд хоёр улс эрх тэгш, харилцан итгэлцсэн түншлэлийг хөгжүүлж ирсэн бөгөөд 30 жилийн хугацаанд хамтын ажиллагаа тууштай өргөжин хөгжиж өнөөдөр иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүртэл хөгжиж байгааг сайд Д.Ганбат онцлов. Тэрээр хоёр улс хамтран Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр Чойр-Сайншандыг холбосон 176.4 километр авто замыг барьсан нь зам, тээврийн салбарын хэмжээнд хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсний тод жишээ гэдгийг хэллээ. Мөн Дэд бүтэц хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүд болох шинэ төмөр зам, олон улсын шинэ нисэх буудал, дамжин өнгөрөх тээвэр, автозамын төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд яамны зүгээс хийгдэх ажлуудаа Элчин сайдад танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэд хэдэн санал тавьсан юм. Тухайлбал Монгол Улс, АНУ-ын хооронд байгуулах МСС-ийн 2 дахь Компакт гэрээнд зам, тээврийн салбарыг хамруулах боломжтой тохиолдолд тээврийн дэд бүтцийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Чойр-Сайншандын замыг 3 эгнээтэй болгон өргөтгөж хүчитгэх, Улаанбаатар-Налайх-Замын-Үүд чиглэлийн 620 км замыг зам дагуух үйлчилгээний байгууламжийн хамт шинэчлэх, УБ-Дархан чиглэлийн замыг 4 эгнээ бүхий 1-р зэргийн зам болгон бүрэн шинэчлэх саналыг тавьжээ. Мөн аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажилд дутуу байгаа бөгөөд Говь-Алтай, Увс аймгийн чиглэлд тус бүр 130км зам дутуу байгааг гүйцээж барих шаардлагатай байгааг дуулгалаа.
Элчин сайд Женнифер Зимдал Галт Монгол Улсын эдийн засаг, нийгмийн чиглэлд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд цаашид зам, тээврийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
| Дэд бүтцийн салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн сайдын 2026 оны эхний шуурхай хуралдаан боллоо
Төрийн дээд одон, медалиар шагналаа
Зам, тээврийн яам тайлангийн хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд
Зам, тээврийн дэд сайдаар томилогдсон Г.Ганболд ажлаа хүлээж авлаа
ЖАЙКА-гийн судалгааны баг байгаль орчин болон нийгмийн асуудлын судалгааг хэрэгжүүллээ
Б.Дэлгэрсайхан: ЗТЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран нүүрс тээврийн компаниудыг шалгана
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 1-р улиралын хурлын төлөвлөгөө
Хөшигийн хөндий - Мандалговь чиглэлийн авто замын урьдчилсан судалгааны ажил
“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын худалдаа ба тээврийн бодлого” сэдэвт үндэсний сургалт болж байна
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Итали Улстай автотээврийн хэлэлцээр байгуулав
ЗТЯ-ны албан хаагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” аянд нэгдэж байна
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Төмөр замуудын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой үзлэг эхэллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно
Олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа
ЗГ: Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Б.Дэлгэрсайхан: Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой олон чухал төслийг салбартаа ээлж дараатай хэрэгжүүлэх болно
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Нээлттэй мэдээлэл
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА