Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатог хүлээн авч уулзлаа. Сайд Д.Ганбат “Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, соёл, боловсрол зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байна. Дэд бүтцийн салбар, тэр дундаа зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж байгаад баяртай байна” гэлээ. Тэрээр ноён Такаока Масатог Элчин сайдаар томилогдон, ажиллаж байгаад талархал илэрхийлж, хоёр улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцлаа.
Монгол-Японы Засгийн газар хооронд агаарын тээврийн салбарт амжилттай хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлыг бүс нутгийн өрсөлдөх чадвар бүхий зангилаа төв болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа талаараа танилцууллаа. Энэ хүрээнд Чингис хаан олон улсын нисэх буудлын арилжааны нислэгийн үйл ажиллагааг шинэ нисэх буудалд шилжүүлэх, нисэх буудлын үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай байлгах арга хэмжээг авч ажиллана гэдгийг хэлж байв. Мөн тэрээр Япон Улс, БНХАУ хоорондын агаарын тээврийн салбарын зах зээлд Монгол Улс оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-аар дамжин Япон Улс руу нислэг үйлдэхэд Японы талаас нислэгийн 5 дугаар эрх авахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такаока Масато хоёр орны зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөн хүрээнд танилцуулсанд талархаж, цаашид харилцан уялдаа холбоотой ажиллаж, зам, тээврийн харилцаагаа улам өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр сайд Д.Ганбат Японы тал Монгол Улсад хэрэгжих төмөр зам, авто замын томоохон төслүүдэд зах зээлийн зарчмын дагуу төслийн санхүүжилт хийх, барилгын ажилд оролцох зэргээр хамтарч ажиллах бололцоотой гэдгийг хэлсэн юм. Ингэхдээ төмөр замын сүлжээг цогцоор нь буюу аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт, үүнээс үүдээд тээвэрлэлтийн тоо нэмэгдэх боломж, ОХУ-аар дайраад Японы боомтод хүрэх, коксжих нүүрсийг экспортлох, мөн Сайншанд – Хөөт – БНХАУ-ын Бичигт боомтод хүрэх зэрэг олон боломжуудыг нийтэд нь тооцож, эдийн засгийн үр ашгийг нарийн тооцоолох шаардлагатай байгааг онцоллоо.
| Д.Ганбат: Нисэх буудлын үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай байдлаар зохион байгуулна | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн сайдын 2026 оны эхний шуурхай хуралдаан боллоо
Төрийн дээд одон, медалиар шагналаа
Зам, тээврийн яам тайлангийн хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд
Зам, тээврийн дэд сайдаар томилогдсон Г.Ганболд ажлаа хүлээж авлаа
ЖАЙКА-гийн судалгааны баг байгаль орчин болон нийгмийн асуудлын судалгааг хэрэгжүүллээ
Б.Дэлгэрсайхан: ЗТЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран нүүрс тээврийн компаниудыг шалгана
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 1-р улиралын хурлын төлөвлөгөө
Хөшигийн хөндий - Мандалговь чиглэлийн авто замын урьдчилсан судалгааны ажил
“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын худалдаа ба тээврийн бодлого” сэдэвт үндэсний сургалт болж байна
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Итали Улстай автотээврийн хэлэлцээр байгуулав
ЗТЯ-ны албан хаагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” аянд нэгдэж байна
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Төмөр замуудын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой үзлэг эхэллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно
Олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа
ЗГ: Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Б.Дэлгэрсайхан: Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой олон чухал төслийг салбартаа ээлж дараатай хэрэгжүүлэх болно
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Нээлттэй мэдээлэл
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА