"МТЗ" ТӨХК-ийн дэд захирал Б.Эрдэнэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргах гол хөшүүрэг нь төмөр замын төслүүдийг хөдөлгөх явдал гэж Засгийн газрын түвшинд тодорхойлоод байгаа. Тэгэхээр "МТЗ" ТӨХК-ийн хэрэгжүүлэх төслүүдийн тухайд яриагаа эхлүүлэх үү?
-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хүрээнд Засгийн газар 2012 онд 121 дүгээр тогтоол гарган төмөр замын бодлогын I, II-р үе шатны төмөр замыг дотоодын болон гадаадын хөрөнгө орчуулагч нартай хамтран барьж байгуулахыг "МТЗ" ТӨХК-д даалгасанбайдаг. Дээрх чиглэлийн төмөр замын ажлыг 2013 оны Засгийн газрын 28, 82 дугаар тогтоолоор олгосон санхүүжилтээр инженер геологи, инженер геодези, зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, барилга угсралтын ажил зэргийг эхлүүлсэн байдаг ч харамсалтай нь санхүүжилтын асуудлаас болоод 2015 оноос бүх чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажил зогсонги байдалд орчоод байна. Ингээд өнөөдрийн байдлаар зарим боломжит хөрөнгө оруулагч нартай байгуулсан санамж бичгийн хүрээнд ажиллаж хөрөнгө оруулалтын хэлэлцээ болон судалгааны ажлууд хийгдэж байна.
-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг Хятадын "Си Ар И Си" компани өөрийнхөө хөрөнгөөр хийх тохиролцоонд хүрлээ. Тэдний хувьд мэдээж манай талд тодорхой нөхцөл тавьсан байх. Энэ талаар тодруулна уу?
-БНХАУ-ын "Си Ар И Си" гэх төрийн өмчит хувьцаат компанийн зүгээс "ТЭЗҮ-ийг нь үнэ төлбөргүй боловсруулж өгье" гэсэн санал гаргасныг манай тал хүлээн авч Зүүнбаян-Ханги, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслүүдийн ТЭЗҮ-ийг хийлгэхээр болсон. Ер нь шинээр хэрэгжүүлэх төмөр замын төслүүд дээр маш олон компани оролцох сонирхлоо илэрхийлж байна л даа. Ялангуяа, БНХАУ-ын компаниудаас "Зураг төслийг нь хийе, хөрөнгө оруулалтын чиглэлд нь хамтарч ажиллая, барилга угсралтанд нь оролцмоор байна" гэсэн саналуудыг тавьж байгаа. "Си Ар И Си" компанитай бол бид зөвхөн ТЭЗҮ боловсруулах чиглэлд санамж бичиг байгуулсан. Санамж бичгийнхээ хүрээнд ТЭЗҮ-ийг боловсруулсны дараа хэнтэй хамтарч, хаанаас хөрөнгө босгож болох вэ гэдэг нь тухайн чиглэлийн төмөр замын эдийн засгийн үндэслэл, санхүүжилт босгох боломж ямар вэ гэдгээс шалтгаалан тодорхойлно гэж харж байгаа. Энэ компани нь Хятадын төмөр замын сүлжээний нийт зураг төслийн гуравны хоёрыг хийж гүйцэтгэсэн туршлагатай юм билээ. Тийм учраас энэ ажлыг чанартай гүйцэтгэх байх гэж найдаж байна. Дээрээс нь гурван улсын төрийн тэргүүний баталсан эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр зам багтаж буй учраас өндөр ач холбогдол өгч ажиллана гэсэн хүлээлттэй байгаа.
-Уул уурхайн бүтээгдэхүүний ханш хэзээ ч, хаашаа ч эргэж болзошгүй тогтворгүй болохыг сүүлийн үед дэлхийн зах зээл дээр бий болсон бодит байдал нотлон харууллаа шүү дээ. Тэгэхээр одоо шинээр хэрэгжүүлэх гэж буй төмөр замын төслүүдийн хэтийн төлөв, үр ашиг хэр хэмжээнд байх бол? Ойрын жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна гэсэн баталгаа бий юу?
-Эдийн засагчдын ярьж байгаагаар бол, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ өсөлт бууралтын мөчлөгийнхөө доод цэгтээ хүртэл буурчихсан байгаа бөгөөд одооноос бага багаар өсч, ерөнхийдөө тогтвортой өсөлтийн үе шат руугаа орж байна гэж үзэж буй юм билээ. Хэдийгээр нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан ч гэсэн төмөр зам баригдсанаар тээврийн өртгийг бууруулах боломжтой болж, эцсийн хэрэглэгчдэд хүрэх өртөг багассанаар тогтвортой өрсөлдөх боломж нэмэгдэх юм. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьснаар авто тээврийн тарифыг хоёр дахин бууруулж байна гэдэг нь тэр хэмжээнд нүүрсний үнэ буурахад тогтвортой ажиллаад байх боломжтой гэсэн үг. Одоогоор нүүрсийг нэг тонн км-т зургаан центээр зөөж байгаа бол төмөр зам ашиглалтад орсноор гурван центээр тээвэрлэх боломжтой. Нэг үгээр хэлбэл, Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэл өнөөдөр тонн нүүрсийг 16 орчим ам.доллараар тээвэрлэж байгаа бол төмөр замаар 8 орчим ам.доллараар тээвэрлэж, өмнөх тээврийн өртгийн талыг нь бууруулна гэсэн үг. Нөгөөтэйгүүр уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурах, өсөх үед тээврийн тарифыг уян хатан тогтоож уул уурхай, төмөр зам хамтдаа хөгжих бүрэн боломж бүрдэх юм. Тийм учраас төмөр замын төслүүдээ богино хугацаанд хөдөлгөх нь Монгол Улсын эдийн засагт амин чухал ач холбогдолтой юм.
-Урд хөршийн хувьд манай уул уурхай, тэр дундаа нүүрсний зах зээлд хамтран ажиллах сонирхолтой байгаагийн гол шалтгаан нь манайхаас урагш чиглэх төмөр замын гарцууд орчимд нүүрсний эрэлт их үүссэн бүс нутгууд байгаатай холбоотой гэж сонссон. Энэ тухайд тодруулбал?
-Яг аль төмөр замын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа вэ гэдгээсээ шалтгаална л даа. Гэхдээ урд хөршийн хувьд эрчим хүч гэхээсээ илүү аль болох гангийн үйлдвэрлэл төвлөрсөн газар руугаа коксжих нүүрс татах сонирхол бий. Коксжих нүүрсний эрэлтээ дагаад манай уул уурхайн компаниуд ихэвчлэн коксжих нүүрс гаргаж байгаа л даа.
-Урагш чиглэсэн шинэ төмөр замуудын дагуух ордуудын батлагдсан нөөц хэр хэмжээнд байгаа вэ?
-Тавантолгойн ордын хувьд 6.4 тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй бөгөөд үүний 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрсний нөөц юм. Нарийнсухайтын нүүрсний орд нь 700 орчим сая тонн эрчим хүчний ба хагас коксжих нүүрсний нөөцтэй байгаа.
-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар жилд дунджаар хэдэн тонн ачаа тээвэр хийх вэ?
-Одоогоор 4-4.5 сая тонн төмрийн хүдэр Сэлэнгэ, Дарханы бүсээс олборлогдон Замын-Үүдийн боомтоор гарч байна. Ойрын ирээдүйд Төмөртэйн бүлэг ордоос 10 сая хүртэл тонн төмрийн хүдэр олборлон экспортлох боломжтой болно гэж үзэж байгаа. Цаашлаад үүнээс ч илүү нэмэгдэх боломжтой юм билээ. Мөн Ханги боомт хүртэлх төмөр замын дагууд тодорхой хэмжээний коксжих нүүрс, төмрийн хүдрийн уурхайнууд ажиллаж байгаагаас гадна Бугат хүрэх транзит ачаа тээвэрлэнэ. Ийнхүү уг чиглэлээр тээвэрлэх ачааны хэмжээ дунджаар 15-21 сая тонн хүрнэ гэсэн судалгаа байгаа. Тэгэхээр шинэ төмөр замуудыг ашиглалтад оруулж, одоо байгаа төмөр замынхаа хүчин чадлыг сайжруулснаар дээрх ачааг тээвэрлэх чадамжид хүргэх нь чухал юм.
-Шинээр баригдах төмөр замын барилгын ажлыг дотоодын компаниар гүйцэтгүүлэх үү. Эсвэл...?
-Хөрөнгө оруулагчдаас ихээхэн шалтгаална л даа. Хөрөнгө оруулагчид аль болох өөрийнхөө гүйцэтгэгчийг оруулах сонирхолтой байдаг. Бидний хувьд Монголын талаас хийх боломжтой ямар ажил байна вэ. Түүнийг нь авах ямар арга байна вэ гэдгийг эрэлхийлж ажиллаж байгаа. Газар шорооны ажил, инженер геологи, инженер геодези, гүүр хоолой, хүнс бараа, ажлын хувцас, эрчим хүчний шон нийлүүлэх гэхчилэнгээр бидний гүйцэтгэх боломжтой ажлууд чамгүй бий л дээ. Мөн дотоодын туслан гүйцэтгэгчдийг төслүүд дээрээ түлхүү ажиллуулахыг зорино шүү дээ.
-Төмөр зам баригдсаны дараа дээгүүр нь тээвэр хийх хөдлөх бүрэлдэхүүний асуудал мэдээж хамгийн түрүүнд яригдана. Техник хэрэгслийн хангалтын тухайд танай компанийн зүгээс ямар бодлого баримтлаж байна вэ?
-Төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ бид аль болох хямд өртгөөр оновчтой шийдэл хийх бодлогыг баримталж байгаа. Нөгөөтэйгүүр ТЭЗҮ дээр хэрхэн тусгасан байна вэ гэдгээс их зүйл шалтгаална. Жишээ нь, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд 1520 мм-ийн царигтай байх учраас бүх хөдлөх бүрэлдэхүүнээ өөрсдөө худалдаж авахаар тооцоолсон. Харин 1435 мм-ийн буюу стандарт царигтай төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд өөрийн эзэмшлийн зүтгүүр худалдаж аваад вагоны нийлүүлэлтээ Хятадын талтай ярилцаж, тодорхой хувь нь манайх, үлдсэн нь түрээсийн хэлбэрээр байх хэлбэрийг баримтлаж болно. Гол нь хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байгаа талтайгаа ярилцаж байж шийдэх асуудал л даа.
-Төмөр замын бас нэгэн чухал хэсэг нь дохиолол холбооны систем байдаг. Танай компанийн оролцох шинэ төмөр замуудын тухайд БТЕГ компанийнхтай адил байх уу?
-Дохиолол холбооны системийн хувьд Монгол Улсад мөрдөгдөж буй стандартууд дээрээс нь олон улсын жишиг болох Европын холбооны стандартыг баримталан ажиллаж байгаа. Мөн үр ашигтай, зардал багатай тухайн төмөр замын онцлогоос хамаарч ямар төрлийн систем ашилахаа шийдээд явна. Тэгэхээр одоогоор тэр улсын тоног төхөөрөмжийг суурилуулна гэж хэлэх боломжгүй байна.
-Шинэ төмөр замууд ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүнээ зөвхөн өмнөд хөрш рүү гаргаад зогсохгүй Хятадын нутгаар дамжуулан гуравдагч орон руу хүргэх зорилт тавьж байгаа гэж сонссон. Энэ тухайд тодруулна уу?
-2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зинь Пин Монгол Улсад айлчлах үеэр транзит тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Уг хэлэлцээрт "Монгол Улсаас гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний гуравны нэг хувийг далайн портод хүргүүлэх нөхцөлийг хангана" гэж заасан. Мөн дээрээс нь дээр дурьдсан транзит тээврийн 40 хувьд татварын хөнгөлөлт үзүүлэх хэлэлцээр хийгдсэн. Энэ ч утгаараа манай ачаа гуравдагч оронд хүрнэ гэдэг яриа бодит ажил хэрэг болох боломжтой юм.
-Танай компанийн оролцож буй шинэ төмөр замын төслүүдэд УБТЗ-тай хамтрах чиглэл бий юу?
-Зүүнбаян-Ханги, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замууд нь УБТЗ-ын сүлжээтэй холбогдох учраас энэ чиглэлд УБТЗ-тай хамтран ажиллах асуудал зайлшгүй хөндөгдөх байх.
-Эрдэнэт-Овоотын төмөр замд танай компани оролцох уу?
-Энэ төмөр зам концессийн гэрээгээр хэрэгжиж байгаа учраас манай компани оролцохгүй байх. Харин концессоор барьсан замыг хүлээж авах асуудалд оролцож магадгүй.
-Тэгэхээр танай компани урд чиглэлийн төмөр замд л оролцох юм байна гэж ойлгож болох уу?
2016-2020 он хүртэл хэрэгжих нийт долоон чиглэлийн төмөр замын төсөл бий. Үүнээс манайд хамааралтай нь Нарийнсухайт-Шивээхүрэн, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам юм. Мөн Хөөт-Бичигтийн төмөр зам бий. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд Монголын тал 51 хувийг эзэмших бүтэцтэйгээр Хятадын талтай хамтрах нь тодорхой боллоо. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд харин хувийн хэвшилтэй барих-ашиглах-шилжүүлэх нөхцлөөр үү, барих шилжүүлэх нөхцлөөр үү гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байна. Зүүнбаян-Хангийн төмөр замд манайхыг оролцуулах уу, үгүй юу гэдгийг эцэслэн шийдээгүй байна. Гэхдээ төрийн бодлого хэрэгжүүлэх компани гэдэг утгаараа одоогоор манайх аваад явж байна. ТЭЗҮ-ийг нь хийлгэх, Засгийн газрын хуралдаанд танилцуулах, бодлогод нь өөрчлөлт оруулах зэрэг бүхий л асуудлыг манайхан хариуцсан. Төмөр замын бодлогод оруулсны дараа аль компани аваад явах нь тодорхой болох байх.
-2020 он хүртэл хэрэгжих төмөр замын чиглэлүүдээс бодит ажил болох баталгаатай нь хэд байна вэ?
-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хүрээнд дээр дурьсан төмөр замууд тусгагдсан учраас "МТЗ" ТӨХК эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Харин тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт орж болох хэд хэдэн шийдэл гарч байна. Тухайлбал, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн учраас тэр чиглэл рүүгээ тодорхой өөрчлөлт ороод явна байх. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын тухайд "МТЗ" ТӨХК-д урьдчилсан судалгаа хийгээд, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан болохоор ямартаа ч бодлогодоо оруулах боломжтой боллоо гэж үзэж байна. Үүнийг хэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг Засгийн газрын түвшинд шийднэ. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл эдийн засгийн коридорт орсон учраас эдийн засгийн ач холбогдол өндөртэй гэж дүгнэж байна. Гурван улсын Ерөнхийлөгч үзэглэсэн учраас Санхүүжүүлэх банк олдох байх гагцхүү ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдгийг шийдчихвэл хамгийн боломжтой төсөл гэж харж байгаа. Тавантолгой-Сайншанд-Хөөтийн чиглэлийн төмөр зам нь одоогийн байдлаар эдийн засгийн үндэслэл тааруу гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд уул уурхай, хүнд аж үйлдвэр, дэд бүтцийн нэгдмэл бодлого зохицуулалт, хөрөнгө оруулалт бүхий хөтөлбөр шаардлагатай байгаа учраас одоогоор ямар нэг шийдэлд хүрээгүй байна.
Эх сурвалж "Ган зам" сонин
| Б.Эрдэнэбаяр:Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьснаар нүүрсний авто тээврийн тарифыг хоёр дахин бууруулна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ