Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллана

2017/01/23
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллана

 Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүдийн мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Автотээврийн үндэсний төвийн Хурлын зааланд зохион байгууллаа.

 

 Сургалтад 21 аймгийн 22 салбар, Улаанбаатар хотын 5 салбарын нийт 60 орчим тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл хийхэд тулгарах бэрхшээл саадыг шийдвэрлэхэд энэхүү сургалт чухал үр дүнтэй болохыг онцолж байлаа.

 

Мөн тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой хүндрэл чирэгдлийг хөнгөвчлөхөд анхаарч ажиллах, тулгараад буй гол хүндрэлүүд болох торгууль шийтгэвэр, бичиг баримтын зөрчилтэй холбоотой, бүрдэл дутуу зэрэг асуудлыг цаашид хэрхэн хялбар шийдэж болох талаар зохицуулалт хийхээр судалж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнууд мэдээлсэн юм.

Цаашид тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлтэй холбоотой тус ажлыг зохион байгуулах Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах бөгөөд холбогдох татвар, гааль, иргэний бүртгэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцох тул тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүдийн өмнө мэдлэг чадвараа дээшлүүлэх, үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлага байгааг Зам, тээврийн хөгжлийн яамны АТБХЗГ-ын дарга С.Батболд дурдсан. Мөн тэрээр Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тээврийн хэрэгслийн бүртгэгчийн эрх үүрэг, тавигдах шаардлага зэргийг тусгаж байгаа. Албан ёсны 40 цагийн сургалтад хамрагдсаны дараа тээврийн хэрэгслийн бүртгэгч болох зохицуулалт хийгдэж буйг танилцууллаа.

 

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллана  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх