Зам, тээврийн хөгжлийн яаманд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Хотын зам” ХХК-ийн санаачилсан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилго бүхий “Тэнгэрийн тойрог” төслийн хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлгийг Зам, тээврийн хөгжлийн Сайдын Зөвлөх Д.Готов хөтлөн явуулж, “Хотын зам” ХХК-ийн захирал Атарбаяр төслийн талаар товч танилцуулав. Мөн хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд болон Авто замын салбарын Зөвлөх инженерүүд оролцож, асуулт асууж, тодруулга авч, санал дүгнэлт хэлснээр хэлэлцүүлэг амжилттай боллоо.
“Тэнгэрийн тойрог” төслийн хэлэлцүүлэг болов | |
Зам, тээврийн яам Facebook |