Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр 2016-2018 онуудад хийх “Авто замын дагуу зэрлэг амьтдын нүүдлийг хамгаалах арга замын судалгаа” сэдэвт шинжлэх ухаан технологийн төслийн гүйцэтгэгчээр Шинжлэх ухаан академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн шалгарч гэрээ байгуулсан байна. Ийнхүү шинжлэх ухаан, технологийн төслийн гүйцэтгэгч Шинжлэх ухаан академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, Төслийн багийн ахлагч, Доктор /Ph.D/ Б.Лхагвасүрэн 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр Шинжлэх ухаан академийн Соёлын төв өргөөн дэх байрны 306 тоот хурлын зааланд төслийн анхны уулзалтыг зохион байгуулж, мэдээлэл хийв. Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын авто замчдын холбоо болон авто замын зураг төслийн компаний төлөөлөл, Авто замын салбарын Зөвлөх инженерүүд, Шинжлэх ухаан академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцов.
Шинжлэх ухаан, технологийн сангийн төсөл хэлэлцэв. | |
Зам, тээврийн яам Facebook |