Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Уг хууль 2003 онд анх батлагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай хөгжиж буйтай холбоотойгоор амрагч, аялагчид Монгол орны томоохон гол, мөрөн, нуурын эрэг орчимд амарч зугаалах нь ихсэх болсон.
Үүнтэй зэрэгцэн бага оврын усан замын тээврийн хэрэгслээр аялал жуулчлалын зориулалттай зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, түүгээр үйлчлүүлэх иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр хүний амь, нас эрсдэх явдал сүүлийн жилүүдэд буурахгүй байна. Үүний шалтгааныг усан замын тээврийн хяналтын тогтолцоо сул, газар дээр нь улсын хяналтыг хэрэгжүүлэн ажиллах хүн хүчний хүрэлцээ хангалтгүй байгаатай холбон тайлбарлаж болох хэдий ч цаашид тус салбарын эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, салбарын боловсон хүчний нөөцийг бэлтгэх шаардлагын үүднээс хуулийн төслийг анх боловсруулах болсон.
Түүнчлэн хуулийн төсөлд тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн техникийн ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмж, хөдөлмөр хамгаалалд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас үзэж байна.
Хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед Монгол Улсад оруулж ирж байгаа хуучин завинд хатуу хяналт тавих талаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Тэрбишдагва нар гарсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжив. УИХ-ын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр шийдвэрлээд байна.
“Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах асуудлыг зохицуулахаар тусгасан болно. Үүнд:
-Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын болон төлбөртэй үйлчилгээ авч буй зорчигчийн даатгал;
-Усан замын тээврийн хяналтыг сайжруулах зорилгоор байгаль орчны улсын байцаагч нарыг татан оролцуулах, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын эрх үүргийн хуваарилалт,
-Усан замын тээврийн салбарын хүний нөөцийн сургалтын асуудал;
-Усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа, аюулгүй байдлын хяналт, объектын бүртгэл, гэрчилгээжүүлэлт, усан замын тээврийн хэрэгслийн үзлэг, тооллого хийх ажлыг сайжруулах;
-Тээвэрлэгч, ахмад, жолоочийн, мөн зорчигчийн сахилга бат, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хариуцлагын тогтолцоог тодорхой болгох;
-Орон нутгийн онцлогоос хамааран эргийн хамгаалах, авран туслах улирлын чанартай ажиллах зорилготой Онцгой байдлын газрын албан хаагчдаас бүрдсэн нэгжийг орон нутагт шинээр зохион байгуулан ажиллуулах;
-Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл, шаардлагуудыг тодорхой болгох;
-Иргэдийн тавтай, аюулгүй аялах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг бохирдлоос сэргийлэх зорилгоор нэгдсэн зохион байгуулалттай усан замын төв буудал байгуулах;
-Хуулийн нэр томьёог өнөөгийн хэрэгцээ шаардлага, бусад хуульд нийцүүлэх;
Мөн усан замын тээврийн хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог улам сайжруулах зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан болно.
| Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ