Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас өнөөдөр тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо байнга өсөн нэмэгдэж, 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд 841,552 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.

Авто Тээврийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын Дарга С.Батболд “Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл арга хэмжээг жилийн турш явуулахаар Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаал гарсан байгаа.
Энэхүү арга хэмжээгээр бид өнөөдрийн замбараагүй байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, номер дугаар олголт, дугаарын үйлдвэрлэл зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлуудыг нэг мөр шийдврэлэж цэгцлэх арга хэмжээг явуулна.
Олон жилийн дунджаар авч үзэхэд нийт тээврийн хэрэгслийн 65 хувь нь татвараа төлж, техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Бусад тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй байна.
Ерөнхийдөө тээврийн хэрэгслийн гаднаас ипмортоор орж ирэхээс эхлээд гааль, техникийн хяналт, даатгал, татвар, бүртгэлийн байгууллагууд нэгдсэн дундын сантай болж, иргэдэд зориулсан үйлчилгээг шуурхай болгоё гэсэн байдлаар бид ажлаа төлөвлөж байна.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч жил бүр техникийн хяналтын үзлэгт ордог. Үзлэгээр улсын дугаарын давхардал, стандарт бус дугаар зүүсэн, дүрэм стандартад заагдаагүй гэрэл дохио хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг шалгаж, арилгана.
Дугаар давхардлын асуудлыг тухайн үед нь шүүж үзэж, анх авсан эзэмшигчид нь өгөх байдлаар ажлыг зохион байгуулсан” гэлээ.
Татварын Ерөнхий Газрын Татварын улсын байцаагч Г.Энхжин “Хоёр сайдын хамтарсан тушаалын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг хангах нь гол ажил байгаа.
2016 оны жилийн эцсийн байдлаар 800 гаруй мянган тээврийн хэрэгслээс 530 мянга орчим тээврийн хэрэгсэл албан татварын төлбөртөө хамрагдсан байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дугаарын хязгаарлалтын дагуу татвараа төлж байгаагаас өнөөдрийн байдлаар нийт 1 ба 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгслээс 33 хувь нь албан татварт хамрагдсан байна.
Нөгөөтэйгүүр улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилд шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, албан татвараа төлөөгүй, техникийн оношилгоонд хамрагдаагүй буюу хасалт хийлгэх 95,000 орчим тээврийн хэрэгсэл байна.
Ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслээ 30 хоногийн дотор хасуулах үүрэгтэй байдаг. Иргэд www.transdep.mn сайтад хандан, регистерийн дугаараа бичиж, хасагдах тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж үзэх боломжтой. Тээврийн хэрэгслийн хасалт хийлгээгүйн улмаас олон жилийн татварын өр үүсэх хүндрэл байгаа.
Шинэчилсэн бүртгэлийн хүрээнд иргэд, татвар төлөгчдөд хүндрэл учруулахгүйгээр, татвар авалгүйгээр хасалт хийх юм” гэв.
Гаалийн Ерөнхий Газрын гаалийн хяналт шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ч.Алтантуяа “Улсын хэмжээнд 2011-2015 онд 2016 оны тавдугаар сар хүртэл хилээр гараад буцаж орж ирээгүй байгаа нийт 8,000 гаруй тээврийн хэрэгсэл байгаа. Эдгээр тээврийн хэрэгсэл нь ихэвчлэн бусад оронд очоод зарагдсан байдаг.
Энэ тохиолдолд гаалийн байгууллага дээр буцаж орж ирээгүй гэсэн бүртгэлтэй байгаа. Мөн эдгээр тээврийн хэрэгсэл нь Авто тээврийн үндэсний төвд татвар төлөгдөөгүй тээврийн хэрэгслийн жагсаалтад орж байгаа.
Тиймээс иргэд мөн гаалийн байгууллагаас хасалт хийлгэх шаардлагатай болно. Үүний тулд Улаанбаатар хотын гааль дээр улсын хилээр түр хугацаагаар гаргасан машиныг бүр мөсөн гаргах гаалийн бүрдүүлэлт хийлгэх шаардлагатай.
Эндээс ямар нэг татвар авахгүй, зөвхөн гаалийн бүрдүүлэлтийн хураамж 7,000 төгрөгийн хураамж авна. Гаалийн бүрдүүлэлтийн үндсэн дээр Авто тээврийн үндэсний төвд хасалт хийх юм” гэв.
| Тээврийн хэрэгслийн "ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ" эхэллээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт