Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ШУУРХАЙ МЭДЭЭ: Дорнод, Сүхбаатар, Хэнтий чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

2017/03/03
ШУУРХАЙ МЭДЭЭ: Дорнод, Сүхбаатар, Хэнтий чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

Дорнод, Сүхбаатар, Хэнтий чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

 

Учир нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэр дэх Алтан-Овоо, Шилийн богд уулыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, бусад аймаг сумдад дээрх гоц халдварт өвчнийг тархах эрсдэл гараад байгаа аж.

 

Иймд Зам, тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албаныхан хуралдаж, энэ сарын 3-5-ны өдрүүдэд түр хугацаагаар хязгаарлахаар болсон байна. Зам, тээврийн хөгжлийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Д.Ганбат энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Замын цагдаагийн алба, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т тус тус үүрэг болгожээ. Иймд дээрх чиглэлд иргэд, олон нийтийг зорчихгүй байхыг анхааруулж байна.

ШУУРХАЙ МЭДЭЭ: Дорнод, Сүхбаатар, Хэнтий чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх