Япон Улсын Нийгата хотын “ERINA” (Зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн)-аас зохион байгуулсан “Northeast Asia International Conference for Economic Development in Niigata” сэдэвт олон улсын хурал 2017 оны 02 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Нийгата хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд Япон, ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол Улс болон АНУ зэрэг орны эрдэмтэн, судлаачид мөн UNESCAP, UNDP GTI, Японы “ERINA” зэрэг олон улсын байгууллагууд, Нийгата мужийн захиргаа бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд болох 150 гаруй төлөөлөгчид оролцов.
Хуралд тус яамны БТГ-ын СНХ-ийн ахлах мэргэжилтэн, Доктор /Ph.D/, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Гэрэлням “Евро-Азийн эдийн засгийн дэд бүтцэд Монгол улс холбогдох нь” сэдвээр, Монгол Улсын Бизнесийн сургуулийн профессор, Доктор /Ph.D/ Н.Батнасан “Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэх” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцов.
Хуралд:
A. “Зүүн хойд Ази болон олон улсын хамтын ажиллагааны үндэсний бүтцийн шинэчлэл болон хөгжлийн стратеги”;
B. “Тээврийн дэд бүтцээр холбогдох нь: Түүний ач холбогдол болон сорилт”;
C. “Зүүн хойд Хятадын эдийн засаг болон худалдаа, хөрөнгө оруулалтын хэтийн төлөв” зэрэг сэдвүүдийн хүрээнд нийт 12 илтгэл хэлэлцэн, холбогдох асуулт хариултын хүрээнд харилцан санал солилцон, тэргүүн туршлага, мэдлэг хуваалцсан байна.
ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО | |
Зам, тээврийн яам Facebook |