Зам тээврийн хөгжлийн яамнаас “Автотээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд танилцуулав.
Автотээврийн тухай хууль нь анх 1999 оны 6 дугаар сарын 04-ны өдөр батлагдан 16 удаа нэмэлт өөрчлөлт оруулж мөрдөж байгаа юм. Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг 2016 оны 11 дүгээр сард Хууль зүйн сайд болон Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтаран баталсан юм. Тус үзэл баримтлал нь Автотээврийн тухай хуулийг шинээр боловсруулах болсон үндэслэл, шаардлага, үе шат; Хуулийн зохицуулах зүйл, бүтэц, үйлчлэх хүрээ ; Үндсэн хууль болон бусад хууль, эрх зүйн актуудтай хэрхэн уялдах гэсэн хэсгүүдээс бүрдсэн байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд авто тээврийн салбарыг үр ашигтай хөгжүүлэх, аж ахуйн нэгж болон иргэд авто тээврийн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зэрэг бодлогын хүрээнд хэд хэдэн заалтууд тусгагдсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зааж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Авто тээврийн зохицуулах хороог шинээр байгуулахаар шинэчилсэн найруулгад тусгажээ.
“Автотээврийн тухай хууль”-аас гадна Автотээврийн тухай төрөөс хэрэгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх төлөвлөгөө гэсэн баримтуудыг шинээр боловсруулж байгаа ажээ.


| Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуулийн "ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" зарлагдлаа
Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн сайдын 2026 оны эхний шуурхай хуралдаан боллоо
Төрийн дээд одон, медалиар шагналаа
Зам, тээврийн яам тайлангийн хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд
Зам, тээврийн дэд сайдаар томилогдсон Г.Ганболд ажлаа хүлээж авлаа
ЖАЙКА-гийн судалгааны баг байгаль орчин болон нийгмийн асуудлын судалгааг хэрэгжүүллээ
Б.Дэлгэрсайхан: ЗТЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран нүүрс тээврийн компаниудыг шалгана
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2025 оны 11 дүгээр сар/
Зам, тээврийн яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 1-р улиралын хурлын төлөвлөгөө
Хөшигийн хөндий - Мандалговь чиглэлийн авто замын урьдчилсан судалгааны ажил
“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын худалдаа ба тээврийн бодлого” сэдэвт үндэсний сургалт болж байна
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Итали Улстай автотээврийн хэлэлцээр байгуулав
ЗТЯ-ны албан хаагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” аянд нэгдэж байна
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Төмөр замуудын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой үзлэг эхэллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА