Автозам-Экспо 2017 олон улсын үзэсгэлэн, бага хурлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Авто замчдын холбоо, ХБНГУ-ын Тээвэр, цахим дэд бүтцийн зам, Заксан-Анхалт муж улсын инженерийн танхим, Монгол-Германы эдийн засгийн клуб зэрэг байгууллагууд өнөөдөр хамтран зохион байгууллаа. Тус үзэсгэлэн бага хуралд Авто зам, гүүрийн инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн, судлаачид, Зам, хот төлөвлөлтийн архитехторууд, Зам, гүүрийн барилга, зураг төслийн компаниуд, Замын машин механизм, техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, Замын материал үйлдвэрлэгчид, Битум, цемент, бусад материал хангагч нийлүүлэгчид зэрэг авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд оролцлоо.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж “Авто замын салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр салбарт ажиллаж буй инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын мэдлэг чадвар, хариуцлагыг дээшлүүлэх, өндөр хөгжилтэй орнуудын шинэ техник, технологийг судалж нэвтрүүлэх шаардлага нэн чухал юм. Энэ удаагийн арга хэмжээг ХБНГУ-тай хамтран зохион байгуулж буй нь хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх ялангуяа авто замын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн тэрээр Авто зам, гүүрийн барилгын ажил эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд яамны зүгээс дэмжлэг үзүүлэх бодлого баримтлан хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Монголын авто замчдын холбоо нь Зам, тээврийн яамтай хамтран 2013 онд “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг анх удаа олон улсын түвшинд зохион байгуулсан ба АНУ, Япон, БНСУ, Герман, ОХУ, Итали, БНХАУ-аас мэргэжлийн эксперт, зөвлөхүүд ирж илтгэл, танилцуулгыг тавьсан нь ихээхэн үр дүнтэй болж тус арга хэмжээг 5 дахь жилдээ зохион байгуулж байна.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгосон. Үүнтэй холбоотойгоор авто замын салбарт бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн талаараа Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ярьлаа.

| Д.Ганбат: Зам, тээврийн салбарт шинэ техник, технологи судалж нутагшуулах нь нэн чухал | |
| Зам, тээврийн яам Facebook |
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
“ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-2026: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ажилчидтай уулзлаа
Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ гэв
Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Цагаан хад” бүсэд жолооч, тээвэрчидтэй уулзлаа
”МИАТ” компанийн тусгай нислэгийн багийнханд талархал илэрхийллээ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
МОНГОЛ ИРГЭД ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТГААС ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 2 дугаар сарын мэдээ
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлгээр амжилттай суралцаж байна
“1000 эмэгтэй-1000 амьдрал” нөлөөллийн аяны хүрээнд үндэсний хэлэлцүүлэг болж, 1000 эмэгтэй чуулав
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Зам, тээврийн салбарын 2025 оны статистик мэдээ
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Төлөвлөгөөт бус хяналт шалгалт
Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө
Зам, тээврийн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 01 дүгээр сар/
Судалгаа
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
АЛБАН ТОМИЛОЛТ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Алстом” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА