-Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт ажиллалаа-
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт ажиллав. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагаа болон шийдвэрийн хэрэгжилттэй танилцахаас гадна тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой ийнхүү ажиллалаа. Засгийн газрын гишүүнтэй хамт Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг өргөн бүрэлдэхүүн тус дүүрэгт ажилласан байна.
Энэ үеэр сайд Д.Ганбат “Зам, тээврийн салбар нь улс орны нийгмийн салбарт тэргүүлэх үүрэг рольтой салбар юм. Зам, тээврийн хөгжлийн яамнаас зам гүүрийн асуудлаар Нийслэлийн авто замын газар, бусад тээврийн газруудыг бодлогын хүрээнд чиглүүлж, хэд хэдэн асуудлыг хамтран шийдвэрлэх шаардлагатай. Автозамын ачаалал, түгжрэлийн асуудал, автомашинаас ялгарах хорт утааг бууруулах, эко төрлийн тээврийн хэрэгсэл нэтрүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна” гэлээ. Мөн буруу талдаа хүрдтэй автомашин болон өндөр насжилттай автомашины импортыг бодлогоор зохицуулж, шийдэх боломжтой бөгөөд үүнийг Мэргэжлийн Засгийн газар бодлогоор дэс дараатайгаар шийдвэрлэнэ гэдгийг хэллээ. Сайд Д.Ганбат Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг нийслэл, дүүргийн удиирдлагуудад танилцуулж, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг шийдэх зорилгоор тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцаж, хэрхэн шийдвэрлэх боломжийг судалж, цаашид хамтарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хан-Уул дүүргийн хувьд төмөр замын гарам ихтэйгээс гадна Энхтайваны болон Нарны гүүр хамгийн их түгжрэл үүсгэдэг бүс нутагт оршдог. Дүүрэг, хороод төрийн үйлчилгээг ард иргэдэд хамгийн ойр хүргэж, тэдний гүүр болж байдаг учир нэн тэргүүнд тулгамдаад байгаа замын асуудлуудыг Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцуулсан юм. Тус дүүргийн 4,5,6,7,8-р хорооны оршин суугчид ая тухтай амьдрахад Сонсголонгийн гүүрнээс Яармагийн зам хүртэлх 4,4 км замын төслийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгааг тус дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан хэлж байв. Тус автозамын зураг хийгдсэн бөгөөд газар чөлөөлөх асуудлаас болоод хойшлогдоод байгаа юм байна. Энэ хүрээнд сайд Д.Ганбат болон холбогдох албаны хүмүүс тус замын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, цаашид хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар нарийвчлан судлахаар боллоо.
Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт ажиллах үеэрээ Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцсан юм. Нийслэл хотын утааг багасгах хүрээнд дизелээр бус хийгээр ажилладаг техник хэрэгслийг ашиглах бодлого баримтлах талаараа танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээвэрт ашиглагдаж багаа 900 гаруй автобусны 300 гаруй автобусыг автомат угаалгын газарт угаадаг. Үлдсэн 600 автобусыг жолооч нар гар аргаар угаадаг аж. Энэ талаар сайд Д.Ганбат “Нийгмийн хөгжлийг дагаад хөгжилтэй орнуудтай мөр зэрэгцэж алхах ёстой. Нийслэлийн нийтийн тээвэр, нийслэлийн автозамын газар 1995 онд Зам, тээврийн яамны харьяа удирдлагаас нийслэлийн удирдлагад шилжсэн байдаг. Салбарын яам бодлогын хүрээнд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдан чиглүүлж ажилладаг ч материаллаг баазыг бэхжүүлэх, гадны орнуудын шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд тал дээр бодлогоор хангах шаардлагатай” хэмээн онцоллоо.



| Д.ГАНБАТ: НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДАГААД ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДТАЙ МӨР ЗЭРЭГЦЭЖ АЛХАХ ЁСТОЙ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт