Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0310: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа

2026/06/29

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжих А0310: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө (БОНМТ) албан ёсоор батлагдлаа.

Уг төлөвлөгөө нь төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчин, нийгэмд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан сэргийлэх, бууруулах, хянах, зохистой удирдах арга хэмжээг тодорхойлсон үндсэн баримт бичиг бөгөөд Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн стандартууд болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн боловсруулагдсан.

Төлөвлөгөөнд байгаль орчны хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, оролцогч талуудын оролцоо, гомдол барагдуулах механизм, хяналт-шинжилгээ, тайлагнал зэрэг арга хэмжээг тусгасан бөгөөд төслийн бүх үе шатанд хэрэгжүүлнэ.

БОНМТ батлагдсанаар авто замын засварын ажлыг байгаль орчин, нийгмийн эрсдэлийг зохистой удирдан хэрэгжүүлэх, төслийн тогтвортой хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах чухал нөхцөл бүрдэж байна.

 

“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0310: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх